Пэн Лиюань ЮНЕСКО-гийн охид эмэгтэйчүүдийн боловсролын асуудлаарх тусгай хуралд оролцов
2019-03-27 17:12:07 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Парисын энэ сарын 26-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Ли Жүнфа, Шан Ян/ЮНЕСКО-гийн охид эмэгтэйчүүдийн боловсролын тусгай элч Пэн Лиюань энэ сарын 26-нд ЮНЕСКО-гийн урилгаар тус байгууллагын Парис дахь төв байранд болсон Охид эмэгтэйчүүдийн боловсролын асуудлаарх тусгай хуралд оролцлоо.

ЮНЕСКО-гийн охид эмэгтэйчүүдийн боловсролын тусгай элч Пэн Лиюань энэ сарын 26-нд ЮНЕСКО-гийн урилгаар тус байгууллагын Парис дахь төв байранд болсон Охид эмэгтэйчүүдийн боловсролын асуудлаарх тусгай хуралд оролцлоо. Хуралд оролцохоос өмнө Пэн Лиюань ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Одри Азулейтэй уулзав. \Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Дин Линь\

Хуралд ЮНЕСКО-гийн охид эмэгтэйчүүдийн боловсролын шагнал авч байсан хүмүүсийн төлөөлөл үг хэлж, туршлага, санал бодлоо хуваалцжээ. Пэн Лиюань илтгэл тавьж, охид эмэгтэйчүүдийн боловсролд оруулсан ЮНЕСКО болон төлөөлөгчдийн хувь нэмрийг үнэлж, Хятадын туршлагаас хуваалцан, тусгай элчээр томилогдсон 5 жилийн ажлаа дүгнэн, "Цоморлиг хөтөлбөр" зэрэг төслүүдээ танилцуулжээ. Пэн Лиюань цохон тэмдэглэхдээ, Охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжих нь маш хүндэтгэлтэй ажил учраас илүү их анхаарал тавьж дэмжин, үүний төлөө тэмцэх ёстой. Мэдлэг боловсрол, ур чадвар эмэгтэйчүүдийн хувь заяаг өөрчилдөг. Эрх тэгш, чансаатай боловсрол эзэмшүүлбэл эмэгтэйчүүд адилхан амжилтанд хүрэх боломжтой. Хятадын тал ЮНЕСКО-гийн энэ ажлыг хүчтэй дэмжиж, “Нэг бүс-Нэг зам”-ын бүтээн байгуулалтаар дамжин олон улсын боловсролын солилцоо, хамтын ажиллагаанд боломж, индэр бүрдүүлж, улам олон охид эмэгтэйчүүдийг сайн сайхан ирээдүйн зүг хөтөлнө” гэлээ.

ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей хэлэхдээ, ”Өнөөгийн байдлаар дэлхийд нийт 130 сая охид сургууль завсардсан бол бичиг үсэг тайлагдаагүй 750 сая хүний гуравны хоёр хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Охид эмэгтэйчүүдийн боловсролыг дээшлүүлэх нь НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн чухал агуулга бөгөөд ЮНЕСКО-гийн чухал ажлын нэг юм. Хятад улсын тус салбар дахь хүчин чармайлтыг ЮНЕСКО өндөрөөр үнэлж, хатагтай Пэн Лиюань үүнд ихээхэн хувь нэмэр оруулсанд талархал дэвшүүлье” гэжээ.

Хурлаас өмнө Пэн Лиюань Одри Азулейтай уулзсан юм. Пэн Лиюань хэлэхдээ, “Хятадын тал ЮНЕСКО болон Ерөнхий захирал эрхэм хатагтай Одри Азулейн ажлыг тууштай дэмжих болно. Хоёр тал цаашид хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтөний соёл иргэншлийн хөгжил дэвшилд хамтаар хувь нэмэр оруулахыг хүсч байна” гэжээ.

Одри Азулей, “БНХАУ байгуулагдсаны 70 жилийн турш маш их амжилтад хүрч, боловсрол болон эмэгтэйчүүдийн асуудал дээр ч маш их ахиц гаргасан. Хятад улстай хамтран ажиллахыг ЮНЕСКО онцлон үзэж байгаа. Өнөөгийн цаг үе, нөхцөл байдалд Хятадын дэмжлэг илүү чухал болоод байна” гэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124291140