Ши Жиньпин даргад “Шүүмжлэл өгүүллийн удирдамж”-ийн эх зохиолыг бэлэглэв
2019-03-26 10:48:40 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Парисын энэ сарын 25-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ин Чян, Сүнь Хао, Шюй Юнчүнь\Францын Нис хотноо энэ сарын 24-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Францын Ерөнхийлөгч Макронтой уулзав. Уулзалтаас өмнө Макрон Ши Жиньпин даргад 1688 онд Францад хэвлэгдсэн анхны хэвлэлийн “Шүүмжлэл өгүүллийн удирдамж” хэмээх франц хэлээрх эх зохиолыг бэлэглэв.

Макрон, “Шүүмжлэл өгүүллийн удирдамж” нь Монтеские болон Волтайрегийн гүн ухааны үзэл санаанд ухаарал болсон байдаг. Энэхүү “Шүүмжлэл өгүүллийн удирдамж”-ийн эх зохиол нь нь одоогоор хоёрхон дэвтэр хадгалагдаж байгаа бөгөөд нэгийг нь Ши Жиньпин даргад бэлэглэж байгаа ба нөгөө нь Парисын үндэсний Жимэй Азийн урлагийн музейд хадгалж байгаа юм” гэлээ. Ши Жиньпин, “Энэ бол маш эрхэм нандин бэлэг, би үүнийг улсынхаа үндэсний музейд хадгалах болно” гэлээ.

Тус номын зохиогч бол 17 дугаар зууны Францын Франсуа Бениер юм. Энэ сарын 24-ний өдрийн “Парисчуудын сонин”-д уг номын эх зохиол “маш эрхэм нандин”, Францын талаас үүнийг төрийн бэлэг болгож Ши Жиньпин даргад бэлэглэж байгаа нь Хятад Европын харилцааны урт удаан түүхийг харуулсан явдал гэж мэдээлсэн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124283674