Ши Жиньпин Италид
2019-03-25 15:29:09 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Ромын энэ сарын 24-ны өдрийн цахилгаан мэдээ энэ сарын 21-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин тусгай нисэх онгоцоор Ромд очиж, БНИУ-д хийх төрийн айлчлалаа эхлүүллээ.

Хятад улсын дарга Ши Жиньпин 22-ны өдөр Италийн Ерөнхийлөгч Сержо Маттареллатай уулзалт хийв.

Хоёр орны төрийн тэргүүн нар стратегийн өндөрлөг болон алсын хараагаар хоёр орны харилцааны хөгжлийн ерөнхий чиг хандлагыг тогтоож, Хятад, Италийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед илүү эрчтэй хөгжүүлэхийг санал нэгтэй зөвшөөрчээ.

Ши Жиньпин хэлэхдээ, энэ жил бол Хятад, Италийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулагдсан 15 жилийн ой тохиож, ирэх онд дипломат харилцаа тогтоосон 50 жилийн ой болно. Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс Европын интеграцичлалын процессыг дэмжсээр ирсэн бөгөөд дотоодын асуудлаа зохицуулахын төлөө гаргаж буй Европын холбооны хүчин чармайлтыг хүндэтгэж байна. Европын холбоо болон Хятад улс энх тайван, өсөлт, өөрчлөлт, соёл иргэншил зэрэг дөрвөн том түншлэлийн хаирлщилцааг хөгжүүлэхэд Италийн тал үргэлжлэн идэвхтэй ач холбогдол өгөхийг бид хүсэж байна. Хятадын тал Италийн талтай НҮБ-ын үйл хэрэг, дэлхийн засаглал, цаг агаарын өөрчлөлт, 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөр зэрэг чухал асуудлаар ойлголцоо, уялдаа холбоогоо гүнзгийрүүлэн, худалдаа хөрөнгө оруулалтын чөлөөт, нээлттэй байдлыг хамтаар уриалан дэмжиж, эдийн засгийн интеграцичлалыг нээлттэй, багтаамжтай, нийтэд хүртээмжтэй, тэнцвэртэй хамтын хөгжлийг дэмжихийг хүсэж байна гэлээ.

Маттарелла Ши Жиньпин даргын айлчлалыг халуун дотноор хүлээн авч байгаагаа илэрхийлээд, Италийн тал Хятадын хөгжлийн ололт болон нээлттэй бодлогыг сайшааж, Итали, Хятадын хамтын ажиллагаанд итгэн найдаж байна. Итали, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулагдсан 15 жилийн ой болон ирэх жилд тохиох дипломат харилцаа тогтоосон 50 жилийн ойн боломжийг ашиглан хоёр орон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, технологи, инноваци зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд бэлэн байна. Италийн тал Ши Жиньпин дарын “Нэг бүс-Нэг зам” санаачилгыг дэмжиж байна. Италийн тал Европ, Хятадын харилцааны хөгжлийг гүнзгийрүүлэхэд хүчин зүтгэж, Хятадын талтай НҮБ, Их 20-ны бүлэг зэрэг олон талт механизм дахь ойлголцол, уялдаа холбоогоо эрчимжүүлэн, олон талт үзэл болон чөлөөт худалдааг хамтаар хамгаалан цаг агаарын өөрчлөлт, олон улсын аюулгүй байдал зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байна гэв.

Ши Жиньпин Италийн Сенатын дарга Касрератитай уулзав

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 22-нд Ром хотноо Италийн Сенатын дарга Касрератитэй уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, ”Хоёр орны хамтын хүчин чармайлтын үр дүнд Хятад-Италийн харилцаа нь Хятад болон Европын холбооны орнуудтай тогтоосон харилцаагаараа үргэлж тэргүүлж байна. Хятад Италийн найрсаг харилцааны урт хугацааны хөгжил нь үүх түүх, бодит байдал, ирээдүй дэх нийтлэг байдалтай холбоотой. Хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаа нь харилцан ашигтай бөгөөд "Нэг бүс-Нэг зам"-ыг хамтран байгуулах хэтийн өргөн цар хүрээтэй төлөвлөгөөнд оршиж байна.

Тэрээр цааш хэлэхдээ хууль тогтоогчдын хоорондын солилцоо, хамтын ажиллагаа нь хоёр ард түмний харилцан ойлголцол, нөхөрлөлийг гүнзгийрүүлэх чухал суваг юм гэдгийг онцлов. БНХАУ хоёр орны хууль тогтоох байгууллагуудын хоорондын туршлага солилцох явдлыг дэмжиж, улс орныг удирдах, ялангуяа эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцооны харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. Хятад улс Европын интеграцчилалыг дэмжиж, Хятад-Европын холбооны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүсэлтэй байна.

Фико дарга БНХАУ-ын дарга Ши Жиньпингийн Италийн төлөөлөгчдийн танхимд зочилсонд халуун дотноор хүлээн авчээ. Фико хэлэхдээ, ”Хятад бол Италийн чухал хамтрагч түнш юм. Италийн Төлөөлөгчдийн танхим нь "Нэг бүс-Нэг зам" санаачилгын хүрээнд худалдаа, соёлын солилцоо, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудалд анхаарал хандуулж, НҮБ-ын тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг зохицуулах, харилцаа холбоо, зохицуулалтыг бэхжүүлэх, Европын холбоо Хятад улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх болно” гэв.

Ши Жиньпин Италийн сенатын танхимын даргыг хүлээн авч уулзав

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Италийн дипломат харилцаа тогтоосон 50 шахам жилийн хугацаанд хоёр орны харилцаа эрүүл тогтвортой хөгжсөөр ирсэн бөгөөд харилцан итгэлтэй хамтран ажилласан чухал түнш болжээ. Хятадын тал Италийн талтай дээд түвшний удирдлагыг бэхжүүлж, ашиг сонирхлоо харилцан хүндэтгэж, “Нэг бүс-Нэг зам”-ыг хатмаар байгуулан, гуравдагч талын хамтын ажиллагааг хөгжүүлэн, соёлын солилцоо болон орон нутгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хоёр орны харилцааны иргэний суурийг бэхжүүлэхэд бэлэн байна. Сүүлийн жилүүдэд БХАТИХ болон Италийн Сенатын танхимай тогтмол уулзалтын механизмыг байгуулаад байгаа юм гэв.

Касерати хэлэхдээ, Италийн Сенатын танхим Эрхэм Ши Жиньпин дарга Италид айлчилж байгааг баярлан угтаж байна. Итали, Хятадын ард түмний урт хугацааны турш харилцан итгэлтэй, гүн зузаан нөхөрлөлийг бий болгож, эдийн засаг худалдаа, соёл зэрэг салбарт нягт харилцаатай байсаар иржээ.Ши Жиньпин даргын Италийн “Үдшийн шуудан” сонинд нийтлүүлсэн хоёр онры хэдэн мянган жилийн уламжлалтай найрсаг харилцааны талаарх үнэлэлтийг миний бие дэмжиж байна.Ши Жиньпин даргын энэ айлчлалаар дамжин хоёр орны “Нэг бүс-Нэг зам”-ын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг Италийн тал хүсэж байна гэв.

Ши Жиньпин Италийн Ерөнхий сайдтай уулзалт хийв

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 23-ны өдөр Ромд Италийн Ерөнхий сайд Контетэй уулзалт хийв.

Хятад Италийн харилцаа хоёр талын мянган оны харилцааны түүхийн тундсанд үндэслэж, иргэдийн санааны гүн зузаан үндэс суурьтай болж билээ. Сүлийн жилүүдэд, хоёр орны салбаруудын солилцоо болон хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, тус тусын эдийн засаг нийгмийн хөгжилд тусалсан байна. Хятад болон Итали тус бүр Торгоны замын хоёр захад оршдог болохоор “Нэг бүс-Нэг зам”-ын хамтын ажиллагаа өрнүүлэх нь орчлонгийн жам олны ёс юм. Хятад Итали нь Засгийн газар хоорондын “Нэг бүс-Нэг зам”-ын хамтын ажиллагааны ойлголцлын протокол байгуулсан боломжийг ашиглан, “Нэг бүс-Нэг зам” санаачилгыг Италийн “Умардын боомтын бүтээн байгуулалт”, “Италид хөрөнгө оруулах төлөвлөгөө”-тэй авцалдуулахыг эрчимжүүлж, салбаруудын хамтын ажиллагааг ахиулна. 2020 онд хоёр улс харилцан соёл аялал жуулчлалын жил зохион байгуулахаар боломж болгож, хоёр орны дэлхийн өвийн газрыг холбож, музей, орон нутаг, иргэд, биеийн тамир спорт зэрэг талын солилцоог эрчимжүүлнэ. Бид бас Хятадын аж ахуйн нэгж, ялангуяа дэвшилтэт шинэ технологийн аж ахуйн нэгжийн Италид хөрөнгө оруулж хөнгхийг урамшуулж, Италийн талыг инновацийн хамтын ажиллагааны чухал түншээ гэж үздэг. Хятад болон Европын холбоо бол цөм дэлхийн энх тайвны хамгаалагч, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын дэглэмийн хамгаалагч мөн. Хоёр тал дэлхийн олон туйлжилт, эдийн засгийн даяаршлын цаг эриний урсгалыг дагаж, нээлттэй дэлхийн эдийн засгийг байгуулахыг ахиулбал зохино гэж Ши Жиньпин тэмдэглэв.

Ши Жиньпин даргын энэ удаагийн Итали дахь айлчлал чухал түүхт ач холбогдол өгсөн тул Хятад Италийн харилцааг нэн өндөр түвшинд хүргэх нь лавтай. Италийн тал Хятад Италийн харилцааг дээд хэмжээгээр хүндэтгэн үзэж, хоёр улсын дипломат харилцаа тогтоосон 50 жилийн ойг угтан авчрах дашрамаар, Хятадын талтай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, газар тариалан, соёл, аялал жуулчлал, сансар зэрэг салбарын хамтын ажиллагааг тэлүүлэхэд бэлэн байна. Хоёрдугаар удаагийн “Нэг бүс-Нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад оролцохыг миний бие хүсэн хүлээж байна. Италийн тал Хятадын аж ахуйн нэгжүүд Италид хөрөнгө оруулж, харилцан ашигтай хамтаар ашиг хүртэхийг баярлан угтана. Италийн тал олон талт үзэл болон чөлөөт худалдааг дэмжиж, Хятадын талтай харилцаа зохицуулалтаа нягтруулж, Европ Хятадын харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлэхэд бэлэн байна гэж Конте илэрхийлжээ.

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124278703