Бэлчээр шарлах хугацаа хойшлогдож буй нь малчдад ашигтайгаар тусч байна
2019-11-06 16:28:46 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өвөр монголын мал аж ахуй эрхлэдэг бүс нутгийн бэлчээр шарлах хугацаа сүүлийн 5 жилд 4-21 өдрөөр хойшлогдож буй нь мал бэлчээрлүүлэхэд ашигтай тусч байна. Үүний зэрэгцээ өвс хадлан, мал тарга тэвээрэг авах, өвлийг таргатай өнгөрүүлэхэд дөхөмтэй болж байна.

Цаг уурын товчооны урьдчилсан мэдээллээс үзвэл, энэ сарын 5-7-ны өдрүүдэд Өвөр монголын дунд ба баруун бүсэд цас бороо холилдон орж, зүүн бүсийн агаарын температур 4-6 хэмээр буурах нь. Иймд малчид мал сүрэгтээ анхаарал тавьж, өвс тэжээлээ хангаж, хашаа хороогоо дулаалуулах хэрэгтэй. Мөн эх малын тэжээлд анхаарч, ирэх хаврын төллөлтөд одооноос бэлдэх нь зүйтэй гэж мэргэжилтнүүд санууллаа. \ӨМ- өдрийн сонины сурвалжлагч Ши Шянжүнь\

Бэлтгэсэн нь:Д. Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125200030