Хянган аймгийн төрөлхийн зүрхний өвчтэй 11 хүүхдийн хагалгаа амжилттай болов
2019-11-01 17:07:00 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн "Тэнгэр элчийн аялал-төрөлхийн зүрхний өвчнийг илрүүлэх, аврах арга хэмжээ" төслийн заалтыг хангаж эмчилгээнд хамрагдсан Хянган аймгийн төрөлхийн зүрхний өвчтэй 11 хүүхэд ӨМӨЗО-ы ардын эмнэлэгт хагалгаанд оржээ.

Хагалгааны өмнөх өдөр ӨМӨЗО-ы Улаан загалмай нийгэмлэгийн удирдлагууд Өвөр монголын ардын эмнэлэгт ирж, хагалгаанд орсон хүүхдүүд болон тэдний ар гэрийнхнийг эргэн бэлэн мөнгө, бэлэг дурсгалын зүйлс гардуулсан байна. Хүүхдүүдийн ар гэрийнхэн Улаан загалмай нийгэмлэг, эмнэлгийн удирдлагуудад талархлаа илэрхийлж, Өөртөө засах орны Улаан загалмай нийгэмлэгээс үзүүлж буй туслалцаа нь тэдэнд амьдрах урам зориг, эрч хүч өгч, хүүхдүүдэд эрүүл зүрх бэлэглэсэн хэмээв.

Энэ удаагийн хагалгаанд орсон 11 хүүхэд Хянган аймгаас ирж эмчлүүлсэн хоёр дахь ээлжийн хүүхдүүд ба хамгийн бага нь 3 сар 20 хоногтой байсан бол маш төвөгтэй төрөлхийн өвчтэй хүүхэд 1 байсан байна. Хүүхдүүд ӨМӨЗО-ы ардын эмнэлэгт хүргэгдэн мэс заслын өмнөх бэлтгэлд хамрагдсаны дараа 22-нд хагалгаанд оржээ. Одоогийн байдлаар хүүхдүүдийн биеийн байдал сайн, эмнэлгээс гарахад бэлэн болсон байна. \Сурвалжлагч Юй Яжюнь\

Бэлтгэсэн нь:Д. Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125182688