Үүшин хошуунд 20 мянга гаруй хун өртөөлөн буужээ
2019-10-31 15:18:56 Эх сурвалж: CNR
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Үүшинзуу суурины Даваануур, Цагааннуур зэрэг газар нь нүүдлийн хунгийн буух өртөө болжээ. Хун бол улсын хоёрдугаар зэрэглэлийн дархан цаазтай амьтан, голдуу хулс ихтэй нуур цөөрөмд үрждэг.

Хүйтний эрч чангарах үед Хятадын өмнөд нутагт өвөлжөөд, цэцэг дэлгэрэх 4 дүгээр сард сая буцан ирж, зуны улиралд олонх нь зүүн хойд Хятад, Өвөр монгол, Шиньжян зэрэг газарт нутагладаг.

Үүшин хошууны Үүшинзуу суурины Даваануур, Цагааннуур нь эдгээр нүүдлийн шувуудын амрах өртөө болж, жил бүрийн намрын сүүлчээр олон тооны хун энд бууж сар гаруй амсхийгээд дахин өмнө зүгт нүүдэллэдэг юм. Үүшинзуу суурины ой модны станцын ажилтан Энэр, “Экологийн орчин сайжрахын хэрээр гол нууруудын ургамлын бүрхэвч мэдэгдэм нэмэгдэж, амьтан ургамлын төрөл зүйл ч өдөр ирэхүйеэ өсч, нүүдлийн шувууд буудаллах нь олширсон. Үүшин хошуунд Батын тохойн усан сан, Ялалт усан сан, Бузай нуур, Холболжин нуур, Цагааннуур, Даваануур зэрэг том нуур цөөрөм, голын тан, усан сан 16 байна. Тэдгээрт 40 гаруй төрлийн 10 мянга орчим нүүдлийн шувууд буух болсон” гэлээ.

Бэлтгэсэн нь:Д. Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125176771