Ойрын 3 хоногт шороон шуурга шуурч, цас бороо орно
2019-10-29 11:32:35 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Ойрын гурван хоногт ӨМӨЗО-ы ихэнх нутгаар хүчтэй салхилж, шороон шуурга шуурч, цас бороо орсон өдрүүд үргэлжилнэ.

ӨЗО-ы баруун болон төв хэсгээр хүчтэй салхилж, баруун хойд хэсгээр шороон шуурга шуурна. Бугат хотын зүүн хойд хэсэг, Улаанцав хотын хойд хэсэг, Шилийнгол аймгийн ихэнх хэсэг, Улаанхад хотын баруун хойд хэсэг, Түнляо хотын баруун хойд хэсэг, Хянган аймгийн баруун, Хөлөнбуйр хотын баруун хэсгээр бага зэргийн цас орно. Шилийнгол аймгийн зүүн хэсэг, Улаанхад хотын хойд хэсэг, зүүн нутгийн ихэнх хэсэгт бага зэргийн бороо, цас орно. Хөлөнбуйрын хойд хэсгээр дунд зэргийн цас орно. Төв болон зүүн өмнөд хэсгээр агаарын температур 6 хэм орчим буурна гэж Өвөр монголын Цаг уурын ажиглалтын газраас мэдээллээ.

Иймд олон нийт цаг агаарын явцыг сайтар анхаарч, хөдөө аж ахуй эрхлэгчид, ялангуяа малчид холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг цаг уурын мэргэжилтнүүдийн зүгээс зөвлөж байна. \Өвөр Монголын өдрийн сонины сурвалжлагч Ши Шянжүнь\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125166147