Эзнээ хошууны тооройн ой хамгийн үзэсгэлэнтэй үеэ угтаж байна
2019-10-12 15:20:27 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 10-ны өдрийн цахилгаан мэдээ \Сэтгүүлч Ли Юүньпин\Намрын сүүлч болж, манай улсын хамгийн их тооройн ой болох Өвөр монголын Эзнээ хошууны тооройн ой хамгийн үзэсгэлэнтэй үеэ угтаж байна.

Улс тунхагласны баяраас хойш Эзнээ хошууны тооройн ойн байгалийн үзэмжит бүс давхардсан тоогоор нийт 1 сая 800 мянган дотоод гадаадын жуулчдыг хүлээн авч, дунджаар өдөрт 200 мянган жуулчин хүлээн авч байгаа нь өнгөрсөн үеийн мөн үеэс 6 хувиар нэмэгджээ. Бээжин, Сьчуань, Шанхай зэрэг хотоос олон жуулчин ирж байгаа бөгөөд Тяньжинь, Гуандүн, Чүнчин зэрэг хотоос ирэх жуулчдын тоо ч эрчимтэй нэмэгдэж байна.

Эзнээ хошуу “Уралдаан тэмцээн+аялал жуучлал” гэсэн загвараар байгалийн үзэмж болон түүх соёлын өвийг олонд танилцуулж, олон улсын амралт, аялал жуулчлалын цэг, үндэсний аялал жуулчлалын үлгэр жишээ бүс болон хөгжихийн тулд тооройн ойн аялал жуулчлалыг 30 хоног байсныг 50 хоног болгон сунгажээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125096234