Өвөр монголын ХААИС-ийн багш усанд унасан хүнийг аварч байгаад амиа алджээ
2019-10-09 15:55:10 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 8-ны өдрийн цахилгаан мэдээ Өвөр монголын хөдөө аж ахуйн их сургуулийн Ойн зүйн дээд сургуулийн профессор Жан Вэнбө энэ сарын 3-нд Хүбэй Ичанд усанд унасан хүнийг аварч байгаад амиа алджээ.

Тухайн өдрийн үдээс хойш 4 цагийн орчимд тэрээр Хүбэй Ичанд усанд унасан хоёр хүний нэгийг аварсны дараа хүч алдаж цаг бусаар амиа алдсан байна.

Жан Вэнбо нь 48 настай. Өвөр монголын ойн аж ахуйн дээд сургуулийн ойн аж ахуйн тэнхимийг бакалаврын зэрэгтэй төгссөн. Хожим нь Японд олон жил суралцаж, Японы Кумамото үндэсний их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Хятадад буцаж ирсний дараа Өвөр монголын хөдөө аж ахуйн их сургуульд ажиллаж, ойн аж ахуйн чиглэлийн олон шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэсэн нэгэн юм.

Тэрээр бага насандаа тулааны урлагт суралцсан бөгөөд каратегийн мастер цолтой, хар бүсийн тавдугаар хэсэгт хүрсэн. Олон улсын тулааны урлагийн холбооны Жэн-Ү танхимын хамгийн дээд түвшний багш юм.

Аравдугаар сарын 7-ны өглөө Хөх хотын оршуулгын газарт Жан Вэнбог сүүлчийн замд нь үдэх ёслол болов. Өвөр монголын хөдөө аж ахуйн их сургууль албан ёсны сайт дээрээ, "Жинхэнэ дайчинд хүндэтгэл үзүүлье! Амар амгалан нойрсоорой!" хэмээсэн эмгэнэлийн үг нийтлэсэн юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125083378