Ахмадуудад үзүүлэх үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлнэ
2019-09-29 11:26:45 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 26-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Лю Хүй\ БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн Мэдээллийн төвөөс энэ сарын 26-нд иргэдийн амьжиргаатай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал хийв.

Иргэдийн явдлын яамны сайд Хуан Шүшянь энэ үеэр хэлэхдээ, “Өндөр настны үйлчилгээний тогтолцоог боловсронгуй болгох зорилтын хүрээнд тэдэнд үзүүлэх үйлчилгээг өргөтгөж, олон төрлийн тусламж үйлчилгээ хангана. Үүний зэрэгцээ үйлчилгээний чанарыг дээшлүүлж, найдвартай байдлыг баталгаажуулна. Иргэдийн явдлын яам цаашид холбогдох байгууллагуудтай хамтран төрийн бодлого, үйл ажиллагааг улам сайжруулж, үйлчилгээний төрөл төрлийг нэмэгдүүлж, өндөр настны иж бүрэн үйлчилгээний тогтолцоог байгуулна” хэмээв. 

Бэлтгэсэн нь:Бай Линди

010070230040000000000000011120701125055259