Цус хандивлагсдын эмчилгээн дэх цусны зардлыг шууд хөнгөлнө
2019-09-25 11:47:26 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

2020 оны 1 дүгээр сар гэхэд Бээжин зэрэг 15 муж хот цус хандивлагсад болон тэдний төрөл садангийн хүмүүс мужийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үеэрээ цус хэрэглэсэн бол зардлыг нь шууд хөнгөлдөг болно.

Холбогдох дүрэм тогтоолоор бол, цус хандивлагсад болон тэдний төрөл садангийн хүмүүсийн эмчилгээнд хэрэглэсэн цусны зардлыг төлөхгүй буюу хөнгөлөлт үзүүлдэг.Өөрөөр хэлбэл,цус хандивлагсад болон тэдний төрөл садангийнхан эмчилгээндээ цус хэрэглэсэн бол эхлээд өөрсдөө төлбөрөө төлж, улмаар эмнэлгээс гарсны дараа холбогдох материал бүрдүүлж, цусны төвөөс мөнгөө эргүүлэн олж авдаг байв.

Бүртгэлээс үзвэл, 2018 онд улсын хэмжээнд цусаа хандивласан иргэд давхардсан тоогоор 1.5 сая, хуримтуулсан цусны хэмжээ 2.5 сая нэгжид хүрч, энэ үзүүлэлт тогтвортой нэмэгдэж байна.

Бэлтгэсэн нь:Бай Линди

010070230040000000000000011120691125038078