Ядуугаас чинээлэгжих хүртэлх Хөлөнбуйр
2019-09-17 17:25:23 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 16-ны өдрийн цахилгаан мэдээ \Ян Тэнгэр\ БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан Хөлөнбуйрын тусгай хэвлэл мэдээллийн бага хурал энэ сарын 16-нд Хөх хотод боллоо.

Хөлөнбуйр хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Ю Лишиний танилцуулснаар, Хятад улс байгуулагдсан 70 жилийн хугацаанд Хөлөнбуйрын иргэд оюун ухаан, хүч хөдөлмөрөөрөө хөгжлийн шинэ шатанд нутаг орноо авчирсан. 2018 оны байдлаар, хотын ДНБ 100 тэрбум гаруй юаньд хүрсэн нь 1952 онтой харьцуулахад 800 дахин их, нэг хүнд ногдох ДНБ 40 мянган юаньд хүрсэн нь 1952 оныхоос 100 дахин их, санхүүгийн орлого 8.64 тэрбум юаньд хүрсэн нь 1952 оныхоос 859 дахинаар нэмэгдсэн байна.

Өнгөрсөн далан жилд Хөлөнбуйр хоцронгуйгаас дэвшилтэт, ядуугаас чинээлэг түвшинд хүрч, хаалттайгаас нээлттэй нийгмийг цогцлоож, химийн үйлдвэрлэлээс ногоон үйлдвэрлэл рүү шилжин, аялал жуулчлалыг хөгжүүлэн, үүлэн системийг аж үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаа аж.

Экологийн бүтээн байгуулалтын тухайд ХКН-ын 18 дугаар их хурлаас хойш Хөлөнбуйр байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлийг баримтлах болов. Өөрөөр хэлбэл, өнөөгийн Хөлөнбуйр нь экологийн асуудлыг тэргүүн байранд тавьж, ногоон хөгжил бүхий өндөр чанартай хөгжлийн замыг баримтлан, Хөлөнбуйрын тэнгэрийг цэнхэр, усыг нь тунгалаг, өвсийг нь ногоон, агаарыг нь цэвэр болгохоор ажиллаж байна.

Өнгөрсөн оны байдлаар тал нутгийн ургамлын бүрхэвч 74 хувьд хүрч, сүүлийн арван жилийн хугацаанд оргилдоо хүрч, атаршил болон цөлжилтийг багасгаж чаджээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125006189