Хөх хотын усан хангамжийг хэвийн болголоо
2019-09-11 15:58:01 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Есдүгээр сарын 8-ны өдрийн 22 цаг 08 минутад Жиньхайн усан цөөрмөөс Жиньхэ ус цэвэршүүлэх байгууламж хүртэл усны хоолойг нээлээ.

Энэ сарын 4-ид Хатан голын усыг татах хоёр дахь ээлжийн усан хангамжийн гол хоолой дэлбэрч, Хөх хотын зарим хорооллуудын усан хангамж зогссон юм. Дөрвөн өдрийн яаралтай засварын үр дүнд эвдрэлийг арилган, усан хангамжийг бүрэн сэргээсэн байна.

Гэлээ гэхдээ усны даралтыг хэвийн хэмжээнд аваачихад тодорхой хугацаа шаардагдах гэнэ. Усан хангамжийг сэргээх үед даралт өөрчлөгдөх тусам сүлжээнд болон хоёрдогч даралтын төхөөрөмжид тунадас үүсч болзошгүй. Мөн ус тасрах үед хоолойн хананаас тунадас гарч, зарим хэрэглэгчдийн цоргоны усанд булингартай ус очих магадлалтайг Ус хангамжийн газраас хэрэглэгчдэд анхаарууллаа. \Умардын шинэ сонины сурвалжлагч Чана\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124986955