Жюяньхай нуур сүүлийн 15 жилд хатаж ширгэсэнгүй
2019-08-22 17:08:06 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 21-ний өдрийн цахилгаан мэдээ \ Сурвалжлагч Юй Жя \ Манай улсын хоёрдугаар том дотоод урсгалт гол болох Хар голын усны урсацад тохируулга хийсэн 20 жилийн хугацаанд тус голын зүүн чиглэлийн Жюяньхай нуур 15 жилд хаталгүй, ингэснээр Эзнээ хошууны ногоон талбай 200 га болж нэмэгдсэн гэж Усан ашиглалтын яамны Хатан голын усан ашиглалтын хорооноос энэ сарын 21-нд мэдээллээ.

Цаг агаарын өөрчлөлт, хүн амын өсөлт, аж үйлдвэр болон тариалангийн аж ахуйн хөгжил, усны нөөцийн дутагдал зэргээс болж, ӨМӨЗО-ы Эзнээ хошууны хил дэх Хар голын адаг дахь баруун болон зүүн хэсэг дэх Жюйяньхай нуур тус бүр 1961, 1992 онд хатаж, Эзнээ хошууны нутагт голын урсгал 1999 он болоход 200 өдөр тасарч, газар доорх усны түвшин доошилж, ногоон талбай багасч, элсэн шуурга нэмэгдсэн юм. Хар голын экологийн орчныг хамгаалан сэргээхийн тулд 2000 оны 8 дугаар сарын 21-нд усны урсгалыг тохируулах ажлыг эхлүүлж, 2005 он гэхэд зүүн Жюяньхай түүхэндээ бүтэн жил хатаагүй билээ.

Дээрх ажлын дараа Эзнээ хошууны нутаг дэвсгэрт орсон жилийн дундаж хур тунадасны хэмжээ 627 сая куб.м-т хүрч, 1990 оны үеэс 274 сая куб.м болж нэмэгдэн, зүүн Жюйяньхайн усны талбайн хэмжээ жилд 400 мянган га болж, тус бүсэд 90 гаруй төрлийн 60 мянган зүйлийн шувуу нутаглах болов. Доод урсгалын эко орчин мэдэгдэм сэргэсэн бөгөөд дээд урсгалын хар шороон далан болон цөлжилтийг засах төслийн бүсийн ургамлын бүрхэлт 30 орчим хувьд хүрч, дунд урсгал үндсэндээ хамгаалалтын ойн систем болж тогтоод байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124908926