Дэлхийн хамгийн өндөр хүн 70 нас хүрлээ
2019-08-22 10:24:32 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 20-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Хао Фанфан, Ли Фү/ Дэлхийн хамгийн өндөр хүнд тооцогдож буй Өвөр монголын малчин Бао Шишүнь саяхан өөрийн нутаг Улаанхад хотдоо 70 насны ойн баяраа тэмдэглэжээ. Хамаатан садан, найз нөхөд нь түүнд сархад сөгнөн, хадаг барьж, том гутал, уран бичлэгийн бүтээл зэргийг бэлэглэж, ерөөл дэвшүүлсэн байна.

Бао Шишүнь 15 наснаасаа эхлэн гэнэт түргэн өсч, 1.89 см-т хүрсэн бөгөөд 20 насандаа 2.1 м болох үед Мүгдэн хотын цэргийн тойргийн сагсан бөмбөгийн баг тамирчнаар авчээ. Гэвч хөлийн архаг өвчнөөсөө болж, гурван жилийн дараа тамирчны замналаа орхиж нутаг буцсан. 2005 онд хэвлэл мэдээллийнхний хараанд өртснөөс хойш тэрээр олон нийтийн анхааралд орж, “Дэлхийн хамгийн өндөр хүн” хэмээн Гиннесийн номд бичигджээ.

Түүний биеийн өндөр 2.36 м, хөлийн урт нь 38 см, өргөн нь 12 см, нэг хувцас хийхэд 5 м даавуу ордог. 2005 онд Гиннесийн ерөнхий газраас түүнд “Дэлхийн хамгийн өндөр хүн” гэсэн гэрчилгээ олгожээ. Дараагаар түүний рекордыг Туркийн иргэн Султан Косен шинэчилсэн юм.

2007 онд Бао Шишүний найз гэргий Шя Шүжуаньтай нь танилцуулжээ. Гэргий нь эгэл жирийн тариачин бүсгүй бөгөөд түүнээс 20 насаар дүү юм. Тэд танилцаад 1 сар болсныхоо дараа гэрлэлтийн баталгаагаа авч хуримаа хийжээ. 2008 онд тэд хүүтэй болсон бөгөөд 11 настай хүү нь одоо 1.7 м-ийн өндөртэй.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124906488