Наймдугаар сар Өвөр монголд хамгийн их бороо орсон сар болов
2019-08-09 17:07:37 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Ойрын өдрүүдэд ӨМӨЗО-ы зарим газраар үргэлжилсэн бороо орсноос түүхэндээ байгаагүй хур тунадас буужээ.

Тухайлбал, энэ сарын 4-ий өдрийн 20 цагаас 5-ны өдрийн 20 цаг хүртэл Бугат хотын Шармөрөнд буусан тунадасны хэмжээ түүхийн оргил хэмжээг давсан байна. Мөн ирэх 3 хоногт Өөртөө засах орны ихэнх нутгаар бороотой өнжих нь. Үүнд баруун бүсийн баруун хэсэг, төвийн бүсийн өмнө, зүүн хэсэг, зүүн бүсийн ихэнх хэсгээр бага зэргийн буюу аянгат бороотой. Алшаагийн баруун хэсэг, Улаанхадын дунд, зүүн хэсэг, Тунляогийн ихэнх хэсэг, Хянган аймаг, Хөлөнбуйр хотын өмнө хэсэгт дунд зэргийн хур тунадас бууж, Тунляогийн төв хэсэг, Хянган аймгийн зүүн өмнөд хэсэг, Хөлөнбуйр хотын баруун өмнөд хэсгийн зарим нутагт усархаг бороо орохоор байна. Зарим үед түр зуурын аадар бууж, аянга цахилан, хүчтэй салхилж, мөндөр орж болзошгүй гэж цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124857958