Эхний хагас жилд Бугат хот автозамын байгууламждаа 360 сая юань зарцуулжээ
2019-08-08 16:46:26 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Бугат хотын автозамын байгууламжийг сайжруулах хүрээнд энэ жилээс эхлэн хотын Эдийн засгийн товчоо, хотын Авто тээврийн товчоотой хамтран дээд шатны байгууллагаас зам тээврийн төсөлд шаардагдах мөнгөн тусламж авахаар хичээн ажилласны дүнд оны эхний хагас жилд нийт 360 сая юаний тусламж цуглуулжээ.

Үүнд гол төслийн байгууламжийн санхүүжилтэд 130 сая, аялал жуулчлалын автозамын байгууламжийн санхүүжилтэд 60 сая, дахин байгуулах санхүүжилтэд 37 сая, хөдөө орон нутгийн замын байгууламжийн санхүүжилтэд 13 сая, хөдөө орон нутгийн замын байгууламжийн санхүүжилтэд 120 сая юанийг тус тус цуглуулсан байна.

Эдгээр санхүүжилт тогтсон хугацаандаа орж ирсэн нь Бугат хотын ойролцоох голлох авто зам, хөдөө орон нутгийн авто замын байгууламжийн ажлыг урагшлуулсаны зэрэгцээ хотын ядууралтай тэмцэх, зам тээврийн аюулгүй байдлыг хангаж өгчээ. \Сурвалжлагч Жан Хайфан\

 

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124853113