Хөх хотынхон хог хаягдлаа төрөлжүүлэн ялгаж эхэллээ
2019-08-07 16:57:22 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Зуны шөнийн бороонд шөнөжин угаагдсан Хөх хотын Сайхан дүүргийн Шюефү хотхон онцын цэвэрхэн харагдана. Өглөө эрт уг хотхон доторх ухаалаг хогийн савын дэргэд хог хаягдлыг төрөлжүүлэн ялгах ухуулгын ажилтан иргэдэд хог хаягдлыг хэрхэн ялгахыг тайлбарлаж, хог хаягдлыг төрөлжүүлэн ялгах үйлчилгээний карт авахад нь тусална.

Хоёр цагийн дотор 37 айл хог хаягдлыг төрөлжүүлэн ялгах ухаалаг үйлчилгээний карт нээлгэсэн байна. Сү Минь уг картыг нээлгэсэн эхний хүмүүсийн нэг болж байсан юм. Гуравдугаар сараас өнөөг хүрэхэд түүний бонус 1600 болтлоо өсчээ. Тэрээр хэлэхдээ “Хог хаягдлыг төрөлжүүлэн ялгах нь дахин ашиглах боломжийг бүрдүүлдэг учраас зайлшгүй шаардлагатай. Байгаль орчинд ээлтэй, иргэд болон төр улсдаа ч ашигтай” хэмээн ярьсан юм. Энэхүү ажлыг эхлэхэд бэрхшээл их байсан ч нэгэн үзүүрт сэтгэлээр хийвэл болохгүй зүйл гэж үгүй билээ.

Хөх хот нь ӨМӨЗО-оос бүх Хятадын эхний ээлжийн хог хаягдлыг төрөлжүүлэн ялгах 46 гол хотуудын нэгд орсон хот болно. Энэ оны сүүлч гэхэд хотын олон нийтийн байгууллага, ЕБС, цэцэрлэгүүд бүгд хог хаягдлыг төрөлжүүлэн ялгаж, 2020 оны сүүлч гэхэд хог хаягдлын дахин ашиглалтыг 35-аас дээш хувьд хүргэх юм.

Хөх хотод хог хаягдлыг төрөлжүүлэх ажил үр дүнтэй өрнөж байна. Одоогийн байдлаар хотын хэмжээнд 884 олон нийтийн байгууллага болон 235 хотхон, 148 сургуульд хог хаягдлыг төрөлжүүлэн ялгах ажил хийгдэж байна. /Өвөр Монголын өдрийн сонины нэгдсэн мэдээллийн сурвалжлагч: Ань Яньдүн дадлагын оюутан Ван Жячэн, Сүн Фэн/

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124848684