Синьхуа монгол нетийн сурталчилгааны ажиллагаа Баарин баруун хошуунд болов
2019-08-07 12:54:33 Эх сурвалж: Синьхуа монгол нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа монгол нетийн Улаанхадын энэ сарын 6-ны өдрийн цахилгаан мэдээ \Х.Үзэсгэлэн\Синьхуа монгол нетийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, хөдөө орон нутгийн уншигчдын тоог нэмэгдүүлэх, тэдний санаа бодлыг сонсох зорилгоор Синьхуа монгол нет, Баарин баруун хошууны Засгийн газрын монгол сайт хамтран энэ сарын 4-5-ны өдрүүдэд Баарин баруун хошуунд Синьхуа монгол нетийн сурталчилгааны аяныг зохион байгуулав. Энэ сарын 4-ний өдрийн үдээс хойно Синьхуа монгол нетийг танилцуулах хурал болж, Баарин баруун хошууны намын хорооны Ухуулах хэлтэс, Баарин баруун хошууны Засгийн газрын монгол сайт, Радио телейвиз үйлчилгээний төв, Үндэстэн шашин суртахууны хэрэг эрхлэх товчоо, Хууль цаазын товчоо зэрэг тус хошууны холбогдох албан байгууллагын суртал ухуулгын ажлын ахлагч болон зохиолч, идэвхтэн бичигч, хөдөө орон нутгаас ирсэн малчдад Синьхуа монгол нетийг үүсгэн байгуулсан түүх, одоогийн ажил байдлыг тодорхой тайлбарлан танилцуулсны зэрэгцээ монгол хэл бичгээрх мэдээ мэдээлэл, уйгаржин монгол үсгийн зөв бичлэг, монгол хэлний орчуулга найруулга зэрэг тухайлсан сэдвийн хүрээнд санал бодлоо чөлөөтэй солилцов.

Баарин баруун хошууны Засгийн газрын монгол сайтын эрхлэгч, ерөнхий редактор Цэнгэл хурлыг хөтлөв

Баарин баруун хошууны намын хорооны Ухуулах хэлтсийн ажилтан Хүслэн, “Синьхуа монгол нетийн орчуулга нь найруулгын хувьд ойлгомжтой, зөв бичиж тэмдэглэх тал дээр дүрмийн алдаагүй байгаа нь бидэнд үлгэр дуурайл болж байна. Хэвлэл мэдээллийн шинэ арга хэлбэрийг ашиглаж, мэдээний хайлт зэргийг уншигчдад ойртуулсан нь интернэт хэрэглэгчдэд мэдээ мэдээлэл ойртсон явдал боллоо гэсэн юм.

Синьхуа кирилл нет нь кирилл бичгээр Монгол Улсын уншигчдад зориулан мэдээ мэдээлэл бэлтгэдэг бол Синьхуа монгол нет нь уйгаржин монголоор мэдээллээ бэлтгэдгээрээ онцлог юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124847635