Чин гүрнээс Дундад иргэн улс хүртэлх үеийн монгол хэлээрх архивыг сэргээн засварлаж байна
2019-08-02 10:06:54 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 31-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Урьхан\ ӨМӨЗО-ы Архивын газар Чин гүрнээс Дундад иргэн улс хүртэлх үеийн устах аюул нүүрлээд буй монгол хэлээрх архивыг сэргээн засварлахын зэрэгцээ дижиталжуулан эмхлэн цэгцэлж байна.

ӨМӨЗО-ы Архивын газар нэг технологийн аж ахуйн нэгжтэй хамтран, 78 модон хайрцагтай тоосго шиг барьцалдсан дурсгалыг гэмтээлгүй физикийн аргаар салган авч, хуучирч гэмтсэн хэсгийг нь сэргээн засварлаж байгаа аж. Эдгээр барьцалдаж наалдсан түүхийн архивын бичиг нь Чин гүрний Тэнгэр тэтгэгчийн үеэс Дундад иргэн улсын үеийг хамарч, тухайн үеийн монголчуудын улс төр, аж амьдралыг тэмдэглэсэн монголын түүхийг судлах ховор эх сурвалж болон соёлын өв юм.

Үүний зэрэгцээ Өвөр монгол нь Чин гүрэн болон Бадгар зуу сүмийн хооронд монголоор харилцаж байсан бичиг материалыг дижиталжуулан эмхлэн цэгцлэх ажлыг хийж байгаа бөгөөд судалгаа шинжилгээний эргэлтэд нээлттэй хэлбэрээр оруулах гэнэ.

Өвөр монголын Бугат хот дахь Бадгар зуу нь Түвдээс эхтэй буддын шашны алдартай сүм юм. Бадгар зуугийн түүхэн архивт Чин гүрний Тэнгэр тэтгэгчийн 34 он болон Дундад иргэн улсын 37 оны \1695 он-1948\ 1000 гаруй түүхэн бичгийг багтаасан, одоогоор Өвөр Монголдоо хамгийн олон, агуулгаар хамгийн баялаг, уртаас урт цаг хугацааг хамарсан хамгийн том сүмийн архив болно.

Энэ хоёр төсөл нь “2019 оны үндэсний архивын газрын шинжлэх ухаан технологийн төслийн төлөвлөгөө”-нд орсон ажил юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124829110