ӨМӨЗО-ы Ляо гүрний үеийн соёлын дурсгалуудын сонгомол үзэсгэлэн Монголд гарч байна
2019-07-31 17:12:07 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

“Их Ляо Кидан-БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ляо гүрний үеийн соёлын дурсгалуудын сонгомол үзэсгэлэн”-гийн хэвлэл бага хурал энэ сарын 29-нд Хөх хотноо болов.

ӨМӨЗО-ы Соёлын дурсгалын товчооны дарга Чэнь Юнжы, “Их Ляо Кидан-БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ляо гүрний үеийн соёлын дурсгалуудын сонгомол үзэсгэлэн” өнгөрсөн 6 дугаар сарын 27-нд Монгол Улсын Үндэсний түүхийн музейд нээгдсэн. Үзэсгэлэн нь ӨМӨЗО-оос олдсон Ляо гүрний үеийн археологийн судалгааны үр дүнд үндэслэж, 70 гаруй төрлийн 450 ширхэг соёлын дурсгалыг сонгон дэлгэсэн ба есдүгээр сарын 6-ныг хүртэл үзэгчдийн хүртээл болно” гэлээ.

Уг үзэсгэлэнг ӨМӨЗО-ы Соёл, аялал жуулчлалын танхим, Монгол Улсын БСШУЯ, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв, Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар эрхлэн, Өвөр монголын музей, Монгол Улсын Үндэсний түүхийн музейгээс хариуцан зохион байгуулж байна. Үзэсгэлэн нь Хятад-Монгол хоёр орныхооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн чухал нэгэн арга хэмжээ төдийгүй БНХАУ-ын ӨМӨЗО болон Монгол Улсын хамтран зохион байгуулж буй анхдагч томоохон хэмжээний үзэсгэлэн юм.

Мөн үзэсгэлэнд Кидан үндэстний үүсэл гарал, амьдралын хэв маяг, шашин шүтлэг, соёл уламжлал зэргийг олон талаас илэрхийлсэн ховор үнэт соёлын дурсгалуудыг дэлгэсэн бөгөөд “Морины нуруун дээрх үндэстэн”, “Талын үндэстний амьдралын хэлбэр”, “Киданчуудын шашин ба төрөх үхэхийн тухай ойлголт” гэсэн гурван хэсгээр бүрэлдэж буй. Үзэсгэлэн нь нээгдсэнээс хойш 20 гаруй улс орны 100 мянгаад үзэгчийг хүлээн байна” гэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124821614