Бизнес эрхэлж инноваци хийх VI экспогийн танилцуулах хурал Ханжөүд болов
2019-07-30 17:21:57 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа нетийн Хөх хотын энэ сарын 29-ний өдрийн цахилгаан мэдээ \Цао Жэнь\ Бүх Хятадын бизнес эрхэлж инноваци хийх VI экспо ирэх 8 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд ӨМӨЗО-ы Улаанцав хотод болно.

Экспог “Синьхуа нет” ХК зохион байгуулж, Улаанцав хотын Засгийн газар болон Синьхуа нетийн Өвөр монгол дахь салбар компани гардан зохион байгуулах юм. Энэ үеэр “5G нийгмийг өөрчилнө, ШУТ ирээдүйг удирдана” сэдэвт нээлтийн ёслол, Нээлтийн хурал болон Синьхуа сэтгэгчдийн хурал, 7 удаагийн дээд хэмжээний форум, гол сэдэвт дөрвөн том үзэсгэлэн зохион байгуулна.

Тус экспогийн хүрээнд энэ сарын 29-нд Жэжян мужид танилцуулах тусгай ажиллагаа болж, холбогдох байгууллага, аж ахуйн нэгжид хуралд оролцох, үзэсгэлэнг сонирхох урилга гардуулсан байна.

Жэжян мужийн хотуудын шинжлэх ухаан технологи, эдийн засгийн мэдээлэл, аялал жуулчлал, боловсрол, Хөгжил шинэчлэлтийн хороо, Үйлдвэр худалдааны холбоо зэрэг байгууллагын удирдах хүмүүс, мөн их дээд сургуулиуд, аж үйлдвэрийн паркийн удирдлага энэ үеэрх танилцуулах хуралд оролцов. Танилцуулах хуралд Хятадын Шинэ эрчим хүч, цахилгаан эрчим хүчний хөрөнгө оруулж, хөрөнгө хуримтлуулах холбоо, Жэжян мужийн олон улсын эдийн засгийн солилцооны нийгэмлэг, Жэжян муж дахь Өвөр монголын бизнес холбоо зэрэг 50 гаруй аж ахуйн нэгж, нийгэмлэгийн төлөөлөл хамрагджээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124816970