Улаанцав “Хятадын тал нутгийн тарагны хот” хэмээх алдрыг хүртэв
2019-07-19 16:10:35 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа нетийн Улаанцав хотын энэ сарын 18-ны өдрийн цахилгаан мэдээ / Ли Гүөдүн/ Ойрын өдрүүдэд зохиогдсон Хятадын тал нутгийн тарагны сэдэвт хурал ба Дэлхийн тал нутгийн тарагны хөгжлийн дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын хүнсний аж үйлдвэрийн холбооноос Улаанцав хотод “Талын нутгийн тарагны хот” хэмээх алдрыг олгожээ.

Улаанцав хотын орлогч дарга Ван Гүөшян хэлэхдээ, “Улаанцав хот нь нийслэл Бээжин рүү чиглэсэн, цаашлаад бүх Хятадыг хамарсан экологийн хүнсний чухал бүс бөгөөд сүү, сүүн бүтээгдэхүүний тал дээр давуу тал олонтой. Олон жилийн хөгжлийн үр дүнд “Лань Гэгэ” компани шиг шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд олноор байгуулагдсанаар Улаанцав хот сүүн бүтээгдэхүүний салбарын хоршсон хөгжлийг бий болгосон гэлээ.

Мөн хурлын үеэр Улаанцав хотын Соёл аялал жуулчлалын товчооноос “Лань Гэгэ” компанийн Удирдах зөвлөлийн дарга Цүй Жипинд Улаанцав хотын соёлын биет бус өвийн төрөл-тараг хийх ур мэргэжлийн өв тээгч цол олгожээ.

Дэлхийн тал нутгийн тарагны хөгжлийн дээд хэмжээний уулзалтад холбогдох салбарын судлаачид оролцож, олон улсын сүүн бүтээгдэхүүний салбарын өнөөгийн байдал, чиг хандлага, Хятадын сүүн бүтээгдэхүүний салбарын хөгжил, хэтийн төлөв зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124774927