Хөлөнбуйр хотын Хуучин барга хошуунд хонь ноослох уралдаан болов
2019-07-18 17:05:49 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хөлөнбуйр хотын Хуучин барга хошууны Зүүн үзүүр сумын Цагааннуур гацаанд саяхан хонь ноослох уралдаан болов.

Тус уралдаанд Баянхүрэн балгас, Хөхнуур балгас, Эвэнк сум, Зүүн үзүүр сум болон Баруун үзүүр сумын баг оролцлоо.

Уралдааныг эрэгтэй эмэгтэй гэсэн 2 багт хуваан, оролцогч нэг бүр 10 хонь ноослож, хамгийн бага хугацаа зарцуулсан нь ялагч болжээ. Уралдааны дүн гарахад Зүүн үзүүр сумын баг тэргүүлж, эрэгтэйчүүдийг Баруун үзүүр сумын Тянь Чуаньши, эмэгтэйчүүдийг Зүүн үзүүр сумын Пилжи манлайлсан байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124769768