Метроны өндөрлөг хэсгийн ажилчдад анхаарлаа хандуулахуйяа
2019-07-10 16:39:59 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ бол Хөх хотын метроны 1-р шугамын өндөрлөг хэсэг дэх Шаралдай өртөө бөгөөд 25 метр өндөр краныг удирдахын тулд хоёр хүн 10 метр өндөртэй төмөр жаазан дээгүүр алхдаг. \Гэрэл зургийг синьхуа сайтын Ян.Тэнгэр\

Хөх хотын метроны 1-р шугам нь ӨМӨЗО-ны анхны метро болох бөгөөд энэ оны эцэс гэхэд туршин ажиллуулахаар төлөвлөж байгаа болохоор барилгын ажлын явц ихээхэн анхаарал татаж байна. Сүүлийн өдрүүдэд Синьхуа нетийн сурвалжлагч Хөх хотын метроны 1-р шугамын барилгын өндөрлөг хэсэгт хүрч, аагим халуун нарны хурц гэрэл доор ажиллаж байгаа метроны баригачдын зургийг авхууллаа.

Танилцуулснаар Хөх хотын метроны 1-р шугам хамтарсан туршилтын шатанд орсон байна. Энэ шат бол ашиглалтанд оруулахаас өмнөх хамгийн чухал үе бөгөөд 2019 оны эцэс гэхэд Хөх хот метроны 1 шугмын туршин ажиллуулах суурийг тавих болно. Хөх хот метроны 1-р шугамын дараах гол ажлын цэгүүд нь: 7-р сарын 15-ны өдөр халаалтын гулгалтыг дуусгах. 7-р сарын 31-ны өдөр өндөрлөг хэсгийн төмөр зам нэвтрэх. 8-р сарын 30-нд хяналтын төвийн засварын ажил болон тоног төхөөрөмжийн угсралтын ажил дууссах. 8-р сарын 31-нд өртөөний засал чимэглэл, тоног төхөөрөмж суурилуулах ажил дуусах зэрэг болно.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124735354