Экологижсон ферм малчдын орлогыг нэмэгдүүлж байна
2019-06-25 16:29:20 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Чилянь уулын экологижсон фермийн үйлчлэгч бүсгүй жуулчдад үйлчилж байгаа нь

Уулсаар хүрээлүүлсэн Чиляньшань уулын улсын парк зуны улиралд ногоорон халиурч, өндөрлөгийн өвөрмөц уур амьсгалаараа Хятадын олон газрын жуулчдыг өөртөө татах болжээ.

Хөхнуур мужийн Чиляньшань уулын экологижсон ферм байгалийн өвөрмөц онцлогтоо түшиглэн эко аялал жуулчлалыг хөгжүүлж байна. Уг ферм ойролцоох 200 гаруй малчин, тариачин өрхийг энэхүү ажилд татан оролцуулсанаар 300 гаруй хүнийг ажлын байртай болгож, өрх бүрийн жилийн орлогыг 40 мянган юаниар нэмэгдүүлжээ. Тус ферм жил бүр давхардсан тоогоор 90 мянган жуулчин хүлээн авч байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124669473