Хөх хот үүлэнд зориудаар нөлөөлөх замаар хур тунадасны хэмжээг нэмэгдүүлж байна
2019-06-25 08:22:31 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хөх хотын орчимд үүлэнд зориудаар нөлөөлснөөр 124 цаг агаарын хяналтын станцын 97 өртөөний ажиглалтаар уг бүс нутагт дунджаар 5.2 мм бороо оржээ.

Хамгийн их хур тунадас Юй Цюань дүүрэгт орших Сяо Хэйхэ сууринд 14.7 мм орсон бол хамгийн ширүүн бороо мөн сууринд энэ сарын 23-ны өдрийн 8-9 цагийн хооронд орсон байна.

Энэ сарын 22-23-нд Хөх хот орчимд бороо оруулахаар онгоц нэг удаагийн нислэг гүйцэтгэсэн ба газраас 4 цэгээс 24 ширхэг тийрэлтэт сумыг агаарт хөөргөжээ. Далан хар уулын хүний хүчээр бороо оруулах зуух 12 ширхэг шаталтын утаат пуужинг хөөргөсөн аж.

Өчигдрийн турш хотын нийт нутгаар үүлшиж, салхины хүч 3-4 м/сек байсан бөгөөд Ү Чуань шянь 23 градус буюу хамгийн их халсан байна. 23-ны өдрийн үдэшээс 24-ний өдөр хүртэлх хугацаанд Хөх хотын ихэнх хэсэгт дунд зэргийн бороо орж, төв болон хойд хэсгээр илүү бороошиж, богино хугацаанд сул ус унаж, аянга буун, их салхи салхилжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124664598