Сүжөүгийн хатгамлын өв тээгч Яо Хүйфэнн
2019-06-20 16:52:02 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Яо Хүйфэнь “Ятга сонирхох нь” зургийг хатгаж байгаа нь

Сүжөүгийн хатгамлын төрийн зэрэглэлийн биет бус соёлын өвийг тээгч, Хятадын уран хатгамлын урлагийн мастер Яо Хүйфэнь үе удмаараа хатгамал урладаг айлын гэрт төрж, хар багаасаа уран хатгамалд татагдсан нэгэн юм.

Яо Хүйфэнь уран хатгамлын үүсгэн байгуулагч Шэнь Шөүгийн гуравдугаар үеийн уламжлагч Мөү Жыхүн, Хятадын гар урлалын мастер Рэнь Хүйшянь нарт шавилан хатгамалд суралцжээ. 1991 оноос өнөөг хүртэл Яо Хүйфэний Сүжөүгийн хатгамлын бүтээлүүд олон удаа үндэсний зэрэглэлийн гар урлалын болон Хятадын ардын язгуур урлагийн томоохон шагналыг хүртэж байв. 1998 онд өөрийн дүүтэйгээ хамтран хатгамлын газар байгуулж, мэргэжлийн чиглэлийн ажлаа эхлүүлсэн байна.

Тэрээр олон удаа Сүжөүгийн хатгамлын мастерын нэрээр АНУ, Франц, Итали, Англи, ОХУ зэрэг улсад айлчилж соёлын солилцоо хийж, Сүжөүгийн хатгамлаа сурталчилж, түүний бүтээл нь дотоод гадаадын олон урлагийн ордонд хадгалагдан үлдсэн байна. \Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Ян Лэй\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124649626