Хоёр жилд 600 сая юаний хөрөнгө оруулж, Өвөр монголын сургуулийн хоолны газар, орон сууцны нөхцөлийг сайжруулжээ
2019-06-18 17:33:22 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас энэ сарын 14-нд хийсэн хэвлэлийн бага хурлаас ӨЗО өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийтдээ 624 сая юанийн хөрөнгө оруулалт хийж, сургуулийн хоолны газар, орон сууцны нөхцөлийг сайжруулсан гэж мэдээлэв.

ӨМӨЗО-ы Боловсролын газрын Аюулгүй байдлын менежментийн дарга Жан Бо хэлэхдээ, “2017 оноос хойш ӨМӨЗО нь орон нутгийн засгийн газрын бондын санхүүжилтийг ашиглан сургуулийн дотуур байр, оюутны дотуур байрны эрүүл ахуй, цайны газар, зуухны халаалт зэргийг сайжруулсан байна. Одоогийн байдлаар 624 сая юаний хөрөнгө оруулалт хийгээд байгаа бөгөөд бүх төслүүд дуусч, 8 аймаг хот, 48 хошуу, 816 дотуур байрны орон сууцны эрүүл ахуй, хоол хүнсний хангамжийг сайжрууллаа” гэв.

ӨМӨЗО-ы сургуулиудад хүнсний аюулгүй байдлын менежментийн стандартчилал, институцийг боловсронгуй болгох тухайд, Жан Бо дарга “Одоогийн байдлаар Өвөр монголд байгаа A, B түвшний хоолны танхим 85-аас дээш хувьд хүрч, 15 мянга гаруй нь камержиж, 5000 гаруй нь орон нутгийн зах зээлийн хяналтын хэлтэстэй холбогдож, 3000 гаруй нь хүнсний хариуцлага хүлээх даатгалд хамрагдсан” гэлээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124639854