Тайваний далайн хоолойн хоёр эргийн харилцаа улам сайжрах болно
2019-06-17 17:22:21 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 16-ны цахилгаан мэдээ \Синьхуа агентлагийн сурвалжлагч Шюй Шюе-И, Чэнь Жяньшин\ Тайваний далайн хоолойн 11 дүгээр форум энэ сарын 16-нд Фүжянь мужийн Шямэнь хотод болов.

Энэ удаагийн форум нь Ши Жиньпин даргын “Тайваний ахан дүүст дуулгах бичиг”-ийн 40 жилийн ойг тэмдэглэх хурал дээр тавьсан илтгэлийн дараа болж байгаа анхны томоохон арга хэмжээ болно. Уг форумыг хоёр тал зохион байгуулж, хоёр эргийн иргэд нэгдэн оролцдог бөгөөд хамгийн их нөлөө бүхий арга хэмжээ болж хөгжсөн байна.

Арван жилийн хугацаанд хоёр эргийн 300 мянга орчим иргэн оролцсоны 100 мянга орчим нь Тайваний иргэд юм. Уг форум нь “Хоёр эргийнхэн амь нэгтэй” зарчмыг баримтлан, “иргэд хоорондын өргөн цар хүрээтэй харилцаа”-г тэргүүн байранд тавьж, хоёр орны ахан дүүсийн баяр талархлыг хүлээж, зүрх сэтгэлийг нь холбож, хоёр талын нэгдэл хөгжилд үнэтэй хувь нэмэр болж, хоёр орны иргэдийн агуу их хүсэл шаардлагын тод илэрхийлэл болсон байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124634608