Хятад-Орос-Монгол гурван улсын хүнсний наадам болно
2019-06-13 16:59:54 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 12-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Хао Фанфан/ Дэлгэр зуны 7 сард Улаанцав хот амт тансаг хүнсний наадмаа эхлүүлж, зүг зүгийн жуулчдыг хүлээн авахад бэлэн болоод байна.

Улаанцав хотод ирэх сарын 20-30-ны өдрүүдэд найм дахь удаагийн Хятад-Орос-Монгол гурван улсын хүнсний наадам болон гурав дахь удаагийн Хятадын Улаанцавын хүнсний наадам зохиогдох нь.

Энэ үеэр амтат хоол, хүнсний үзэсгэлэн, тогооч нарын ур чадварын тэмцээн, олон улсын төмс чанаж болгох болон хонины мах чанах уралдаан, мянган хүний овъёсны гурил нухах үзүүлбэр зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд болно.

Түүнчлэн аялал жуулчлал болон органик хүнсний хөрөнгө оруулалтыг дэмжих арга хэмжээ, хоол хүнсний дээд хэмжээний форум зэргийг зохион байгуулж, Улаанцавын хүнс-аялал жуулчлалын брэндийг бий болгохын зэрэгцээ Гиннесийн номд бичигдэх хоёр амжилтыг өргөн мэдүүлэх аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124619233