12 монгол ээж Төрийн далбаа хатган Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ойд бэлэг барив
2019-05-24 10:14:01 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын эхээр Шилийн гол аймгийн Сүнид зүүн хошууны 12 монгол малчин ээж гар аргаар 25 м урттай, 20 м өргөнтэй, том одны диаметр нь 5 м, жижиг одны диаметр нь 1 м болох хатгамал Төрийн далбааг бүтээж, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярт бэлэг барив.

Хатгамал төрийн далбааг ээжүүд 5 өдөр зарцуулж бүтээсэн бөгөөд энэ ажилд оролцох сонирхолтой олон хүмүүс дотроос улсын, ӨЗО, аймаг, хошууны зэрэглэлийн уран хатгамлын өв тээгч нараас 12 хүнийг сонгож тус ажлыг хариуцуулсан байна.

Тухайлбал, 62 настай Сүнид зүүн хошууны Сайханговь сумын Баянтөгрөг гацааны малчин Мөнгөнцэцэг бол Монгол үндэстний хатгамлын үндэсний биет бус соёлын өв тээгч юм. Тэрээр энэ удаагийн шаардлага өндөртэй ажилд оролцож, улсынхаа 70 жилийн ойн баярт бэлэг барьсандаа маш их баяртай байна гэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124536446