Хятадын уран зохиол, урлагийн сан Өвөр монгол залуучуудын "Хөгжмийн мөрөөдөл"-ийг ивээн тэтгэлээ
2019-05-23 17:04:12 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 22-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ши Жиннань\ Энэ сарын 22-нд Хятадын уран зохиол, урлагийн бүлгэмээс зохион байгуулсан "Би тал нутгаас ирлээ" тоглолт боллоо.

Тоглолтыг Хятадын утга зохиол, урлагийн сангаас санхүүжүүлсэн юм. Хятадын дуу урлагийн нийгэмлэгийн дарга Жиан Кунь, “Хөхтулга, Хорвоо, Найзлаа, Боргил, Ван Үрил нар бол малчны хүүхдүүд юм. Тэд орчин үеийн болон уламжлалт найрал дууг дуулж чаддаг төдийгүй морин хуур, төгөлдөр хуур, хийл, шанз, ятга болон бусад хөгжмийн зэмсгүүдийг эзэмшсэн. Тэд Хятадын Уран зохиол, урлагийн сангийн гадаадад сурдаг сургалтын хөтөлбөрт хамрагдсан. Тус сан гадны урлагийн сургуулиудтай харилцаа тогтоож, уран бүтээлчдийн мөрөөдлийг улам бүр өргөжүүлж байна” гэв.

Хятадын Уран зохиол, урлагийн сангийн орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга Шян Юньжүй, “Манай сан нь ядуу бүс нутгаас төрсөн залуусыг гадны их дээд сургуулиудад суралцуулах зорилгоор анх удаа тэдгээр залуучуудыг илгээсэн. Тус сан утга зохиол, урлагийг дэмжихийн зэрэгцээ ядуурлыг бууруулах зорилгоор ажиллаж байна” гэлээ.

Өвөр монголын ядуу бүс нутгийн таван залууг Кентаккийн их сургуулийн урлагийн сургуульд 4 жилийн турш суралцуулсан бөгөөд гэртээ эргэж ирсний дараа тэд иргэдэд үйлчлэх болно хэмээн тэд ярьж байна.

БНХАУ-ын Уран зохиол, урлагийн сан 2014 оноос уран зохиолын авьяас чадварыг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх буй. Энэ хүрээнд хөрөнгө босгох, Засгийн газрын санхүүжилтээр ахлах судлаач, залуу зохиолч, уран сайхны багш нар, авьяаслаг сурагчдыг сонгон суралцуулах, улмаар хилийн чанадад сургах, ахисан түвшний болон хамтран судалгаа хийх зэрэг үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124533747