Аялал жуулчлалын өдрийг өргөн дэлгэр тэмдэглэв
2019-05-21 17:03:31 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Жил бүрийн тавдугаар сарын 19-нд “Хятадын аялал жуулчлалын өдөр” тохиодог. Ес дэх удаагийн энэхүү өдрийг “Соёл, аялал жуулчлалыг уялдуулж, сайн сайхан амьдралыг бий болгоё” уриан дор зохиолоо. Тус өдрөөр ӨМӨЗО-ы Соёл, аялал жуулчлалын газар, аймаг хотуудын Соёл, аялал жуулчлалын байгууллагууд, Рашаан хот болон аймаг, хотын төвүүд соёл, аялал жуулчлалтай холбоотой бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж, ард түмэнд хүртээмжтэй бусад арга хэмжээг зохион байгуулав. Аялал жуулчлалын баазууд гэхэд 5 сая 645 мянган юанийн үнэ бүхий тасалбар, хямдралын карт, ваучер тараажээ.

ӨМӨЗО “Хятадын аялал жуулчлалын өдөр” арга хэмжээг Хянган аймгийн Рашаан хотод зохион байгуулж, соёл, аялал жуулчлалыг холбосон 12 төслийг танилцуулсан байна. Өөрөөр хэлбэл, “Үзэсгэлэнт сайхан миний нутаг”-Өвөр монголын аялал жуулчлалын соёлын концерт, “5.19-Хятадын аялал жуулчлалын өдөр”-Рашаан хотын хурц улаан цэцгийн баярын нээлтийн арга хэмжээ, Улаанмөчир чуулгын концерт, Геопарк байгуулж хөгжүүлэх форум, Хөдөө тосгоны аялал жуулчлал болон аялал жуулчлалын бүтээгдэхүүний сургалт зэрэг арга хэмжээг зохион байгуулж, иргэдэд Өвөр монголын соёл, аялал жуулчлалын онцлог шинжийг бүрэн харуулжээ.

Мөн Өвөр монголын аймаг хотууд өөр өөрийн онцлог бүхий арга хэмжээг зохион байгуулан жуулчдад үзүүлж сонирхуулсан байна. Хөх хот 5G технологийн аялал жуулчлалын салбар дахь хэрэглээний үзэсгэлэн гаргасан бол Бугат хот бүх аялал жуулчлалын баазын тасалбарын үнийг чөлөөлсөн. Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэг 5000 хүүхдэд халуун рашаанд үнэгүй амрах эрх олгож, Хянган аймаг Хурц улаан цэцгийн баяр зохиож, Улаанхад хот гэрэл зурагчдад зориулан “Зуун тэмээний цөлийн аян”, Улаанцав хот “Олон улсын музейн өдөр”-тэй холбогдуулан музейн нээлттэй өдөрлэг зэрэг арга хэмжээг зохион байгуулжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124523373