“Гэгээн зам” аян нүдний өвчинтэй хүмүүст гэрэл гэгээ авчрав
2019-05-13 11:01:17 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа нет Хөх хотын энэ сарын 12-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Цай Бөтэн\ Нарны хурц туяа ба салхи ихтэй бүсэд оршдогоос болж Өвөр монголд нүдний өвчинтэй хүний тоо 200 гаруй мянгад хүрэв. “Гэгээн зам” хүмүүнлэгийн аян нь маш олон хүнд гэрэл гэгээ авчирсан байна.

Уг арга хэмжээний хүрээнд Өвөр монголын 12 аймаг хотын 20959 өвчтөнд төлбөргүй хагалгаа хийсэн нь бүгд амжилттай болсон байна. Үүнээс гадна 313.9 хүүхэд залуучуудыг үзлэгт хамруулж, 2901 ядуу иргэнд үнэгүйгээр нүдний шил тааруулж, 493 ядуу өрхийн хүүхдийн харааг засах хагалгаа хийсэн байна.

Үүний зэрэгцээ Монгол Улсын нүдний болор цайх эмгэгтэй 1040 иргэнийг үзлэг шинжилгээнд хамруулж, 100 гаруй хүнд үнэ төлбөргүй хагалгаа хийжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124486564