Сурагчдыг аавуудаар нь авахуулна
2019-03-25 17:48:14 Эх сурвалж: CCTV.com
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын төв хэсэгт орших Хубэй мужийн Үхань хотын Үчань дунд сургуулийн захиргаа бүх салбар сургуулийн сурагчдаа долоо хоногийн ядаж нэг өдөр зөвхөн аавуудаар нь авахуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Энэ нь хүүхдийн сурч боловсрох орчин, өсөж хүмүүжих гол цаг үед нь эцэг эхийн оролцоог эн тэнцүү байлгах зорилготой аж. Сургуулийн эрхлэгч Жан Жигуаний хэлснээр эцэг эхийн хурал, сурагчдын уралдаан тэмцээн зэрэг сургуулиас зохион байгуулдаг олон нийтийн бүх л үйл ажиллагаанд ээжүүд голдуу оролцдог тул аавуудын үүрэг оролцоог бага ч атугай нэмэгдүүлэх нь чухал юм.

Учань сургуулийн нэгэн салбар болох Гуаньгугийн 11-р дунд сургуульд хийсэн судалгаанаас харахад аавуудын ердөө 13 хувь нь хүүхдээ хичээлд нь хүргэж өгдөг юм уу, сургуулиас нь авдаг хэмээн хариулжээ. Энэ нь эмээ нарын оролцооноос ч бага үзүүлэлт аж. Эмээ нарын 14.3 хувь нь ач, зээгээ хүргэж өгч, авдаг гэж хариулсан байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124280338