Манжуур боомтын төмөр замын тээврийн импортын хэмжээ 6 сая тонныг давлаа
2020-06-02 09:09:00 Эх сурвалж: Солонго сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятад улсын Төмөр замын Харбинь товчооны ХХК-ийн Манжуур өртөөнөөс сурвалжлагч мэдээлэхдээ 05-р сарын 29-ний өдрийг хүртэл Хятадын хамгийн том эх газрын замын боомт болох Манжуурын төмөр замын тээврийн импортын хэмжээ 6.496 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 292 мянган тонноор буюу 5 хувиар нэмэгдсэн байна.

Энэ он гарснаас хойш Манжуур боомтоор импортолсон нүүрс, төмрийн хүдэр нийт импортын 40 хувийг эзэлж байсан бөгөөд тэдгээрийг голдуу Хар Мөрөн мужийн Ичүнь хот, Гирин, Ляо Нин зэрэг газруудад зөөвөрлөж байсан юм.

05-р сарын 29-ний өдрийг хүртэл Манжуур боомтоор дамжин өнгөрсөн нүүрсний импортын хэмжээ 1.678 сая тонн байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 25 хувиар өсчээ. Төмрийн хүдрийн баяжмалын импортын хэмжээ 1.1007 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 99 хувиар өссөн байна. Эдгээр нь аж ахуйн нэгжүүдийн ажил, үйлдвэрлэлийг сэргээн үргэлжлүүлэхэд үр дүнтэй нөлөө үзүүлжээ.

Ажил, үйлдвэрлэл хурдтай дахин сэргээн үргэлжлүүлэх явцад дотоодын төмөр, гангийн компаниудын импортын нүүрс, төмрийн хүдрийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж, улмаар импортын өсөлтийг ахиулж байна гэж салбарынхан үзэж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001126062618