Хөдөө аж ахуй анхдагч экспо нээгдлээ
2019-10-12 15:20:00 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа нетийн Хөх хотын энэ сарын 10-ны өдрийн цахилгаан мэдээ \Хао Фанфан, Цао Жэнь\ “Өвөр монгол- Хөх хотын олон улсын экологийн хөдөө болон мал аж ахуй анхдагч экспо-2019” Хөх хотын олон улсын хөдөө аж ахуйн үзэсгэлэнгийн паркт нээгдэв.

Тус экспоны үеэр Сүүн бүтээгдэхүүний технологийн инновац хөгжлийн форум, Хөдөө болон мал аж ахуйн үйлдвэрлэлийн инновац хөгжил, Хөдөө болон мал аж ахуйн машин механизмын инновац хөгжлийн форум, 5G ухаалаг хөдөө аж ахуйн хөгжлийн форум, Тосгоны дарга нарын форум зэрэг салбар форум зохиогдоно. Мөн хөдөө болон мал аж ахуйн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн материал, машин технологийг танилцуулах уулзалт хурал болох юм.

“Чансаагаараа хөдөө аж ахуйн хөгжлийг дагуулж, хөдөө аж ахуйн ногоон бүтээгдэхүүнийг хөгжүүлж, хөдөө аж ахуйн брэндийг бий болгож, дэлхий нийтээрээ ярилцан, инновац хөгжлийг бий болгоё” уриатай энэхүү форумыг Хөх хотын захиргаа, ӨМӨЗО-ы Хөдөө болон мал аж ахуйн танхимаас зохион байгуулж байна. Форум гурван хоног үргэлжилнэ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125096226