Өвөр монголын боомтуудын тээврийн хэмжээ эхний 8 сард өсчээ
2019-10-11 10:19:36 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Оны эхний 8 сард ӨЗО-ы боомтоор экспортлож импортлосон ачаа тээвэрлэлтийн хэмжээ 59.3696 сая тонн буюу өнгөрсөн оны мөн үеэс 6.8 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Үүнд импортын ачаа тээвэрлэлт 46.4385 сая тонн буюу өнгөрсөн мөн үеэс 7.7 хувь, экспортын ачаа тээвэрлэлт 5.7977 сая тонн буюу өмнөх оны мөн үеэс 11.6 хувиар өссөн байна. Боомт дамжсан ачаа тээвэрлэлт 7.129 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.8 хувиар буурчээ.

Монгол улс руу нэвтэрсэн ачаа тээвэрлэлт 38.4023 сая тонн буюу өнгөрсөн оны мөн үеэс 9.0 хувиар өсөв. Үүнд хилээр орсон ачаа тээвэрлэлт 35.6345 сая тонн буюу өнгөрсөн оны мөн үеэс 8.4 хувиар, хилээр гарсан ачаа тээвэрлэлт 2.7637 сая тонн буюу өмнөх оны мөн үетэй харьцуулвал 5.7 хувиар өсчээ.

ӨМӨЗО-ы боомтуудаар хил нэвтэрсэн зорчигч давхардсан тогоор 4.2959 сая буюу өнгөрсөн оны мөн үеэс 8.1 хувиар, хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгсэл 1.175 сая буюу өмнөх оны мөн үеэс 1.6 хувиар буурсан аж. \Өвөр монголын өдрийн сонины сурвалжлагч Гао Хүй\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125091007