Улсын баярын амралтаар Өвөр монголын авто машины худалдаа өсчээ
2019-10-09 16:14:27 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ӨЗО-ы Худалдааны танхимын худалдаа, эргэлтийн салбараас гаргасан статистик мэдээллээс харахад, улсын баярын өдрүүдэд Өвөр монголын автомашины борлуулалт нийтдээ 41.418 сая юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 16.15 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.

Алтан долоо хоногийн автомашины хэрэглээ хурдацтай өссөний цаад шалтгаан нь иргэдийн амьжиргааны түвшин ерөнхийдөө сайжирч, хэрэглээний зах зээл хангалттай байгаатай холбоотой гэж ойлгож болно. Хоёрдугаарт, баярын үеэр автомашины сурталчилгаа ихээр хийдэг. Одоогийн байдлаар 100.000-200.000 хүртэлх үнийн дүн бүхий дунд оврын машинууд зах зээл дээр илүү эрэлттэй байгаа бол иргэд шинэ эрчим хүчний машиныг худалдан авах сонирхол багатай байна.

Салбарынхны үзэж байгаагаар эрчим хүчний шинэ машинууд нь шинэлэг технологи учраас зах зээлийн хүлээлт тийм ч өндөр биш. Хоёрт, өвлийн улиралд хойд бүс нутагт дээрх загварын машины батерейг удаан хугацаагаар ашиглах нь томоохон сорилт болдог тул Өвөр монголын автомашины борлуулалтын зах зээлд уламжлалт эрчим хүчний автомашин зонхилж байна гэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125083482