Тэргэл сарны баяраар Хөх хот 1.2 сая жуулчин хүлээн авав
2019-09-18 11:21:00 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хөх хотын Аялал жуулчлалын хөгжлийн хорооноос мэдээлснээр өнгөрсөн амралтын өдөр тохиосон Тэргэл сарны баяраар Хөх хот давхардсан тоогоор нийт 1.2 сая жуулчин хүлээн авчээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 12.33 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд аялал жуучлалын салбар 1.536 тэрбум юаний орлого бүрдүүлсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21.23 хувиар өссөн байна.

Тэргэл сарны баярын энэ жилийн амралтаар иргэд голчлон хамаатан садан, найз нөхөдтэйгөө уулзахыг чухалчилсан аж. Мөн үеэр иргэдийн гомдлыг хүлээн авах 24 цагийн утсыг ажиллуулсан ба ерөнхийдөө Хөх хотын аялал жуучлалын зах зээл эмх журамтай тогтуун байв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125009577