Улс байгуулагдсан 70 жилд цахилгааны хэрэглээ 700 дахин нэмэгдэв
2019-09-10 17:14:45 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ байгуулагдсан 70 жилийн хугацаанд хүн нэг тутмын цахилгааны хэрэглээ ойролцоогоор 700 дахин нэмэгджээ.

Улс байгуулагдсан эхний жилүүдэд хүн нэг тутмын амьдралдаа зарцуулах цахилгааны хэрэглээ 1 киловатт цаг хүрэхгүй байжээ. Тэр үед эрчим хүчийг голдуу аж үйлдвэрийн салбарт хязгаарлалттайгаар хэрэглэж, хотын оршин суугчдын амьдралд хэрэглэх эрчим хүч баталгаагүй, хөдөө орон нутаг үндсэндээ цахилгаангүй, их хотууд цахилгаантай ч гэрэлтүүлгийн цагийг байнга хязгаарладаг байв.

Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжсэнээс хойш, ялангуяа XXI зууны эхэнд БНХАУ-ын эрчим хүчний хангамжийн баталгааны чадамж тасралтгүй өсч, оршин суугчдын цахилгаан хэрэглэх нөхцөл боломж илт сайжирчээ. Одоогийн байдлаар хүмүүсийн жилд хэрэглэх эрчим хүч ойролцоогоор 695 киловаттад хүрч, энэ талын хэрэглээ шийдэгдсэн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124982922