Өнгөрөгч сард гадаад худалдаа 3.6 хувиар өсчээ
2019-09-10 10:48:40 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 8-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Лю Хүншя\ Гаалийн Ерөнхий газрын нийтэлсэн үзүүлэлтээр өнгөрөгч 8 дугаар сард манай улсын импорт экспортын нийт хэмжээ 20.13 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.6 хувиар өсчээ.

Ойролцоогоор 20 их наяд юаний өсөлтөд экспорт 10.95 их наяд юань буюу 6.1 хувийг, импорт 9.18 их наяд юань буюу 0.8 хувийг эзэлж байна. Европын холбооны улсуудтай хийсэн худалдааны нийт хэмжээ 3.15 их наяд юань буюу 9.7 хувиар өсч, гадаад худалдааны 15.6 хувийг эзэлжээ. АСЕАН-ы орнуудтай хийсэн худалдааны нийт хэмжээ 2.74 их наяд юань буюу өсөлт 11.7 хувьд хүрч, гадаад худалдааны 13.6 хувийг эзлэв. “Нэг бүс-Нэг зам” дагуух импорт экспортын хэмжээ 5.83 их наяд юань буюу 9.9 хувийн өсөлт үзүүлж, улсын түвшний нийт өсөлтийн хэмжээнээс 6.3 хувиар өндөр байв.

Хувийн аж ахуйн нэгжүүдийн импорт экспорт 8.49 их наяд юань буюу 11.2 хувиар өсчээ. Энэ нь Хятадын гадаад худалдааны нийт бүтээгдэхүүний 42.2 хувийг эзэлсэн ба өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.9 хувиар өссөн байна. Механик ба цахилгаан бараа бүтээгдэхүүн болон зарим экспортын хэмжээ өссөөр байна. Тэдгээрийн дотроос механик болон цахилгаан бараа бүтээгдэхүүний экспорт 6.34 их наяд юань буюу 5.6 хувиар өсч, нийт экспортын үнийн дүнгийн 57.9 хувийг эзэлж байна. Гутал хувцас зэрэг 2.13 их наяд юанийн 7 төрлийн бүтээгдэхүүний экспорт 7.3 хувиар нэмэгдэж, нийт экспортын үнийн дүнгийн 19.4 хувийг эзлэв.

Импортын тухайд түүхий нефть, нүүрс, байгалийн хий болон бусад бараа бүтээгдэхүүний импорт нэмэгдэж, төмрийн хүдэр, шар буурцагны импорт буурчээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124981340