Хишигтэн хошуу аялал жуулчлалын улиралд 2.4 тэрбум юанийн орлого олжээ
2019-09-03 16:42:05 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын хойд хилийн соёл, аялал жуулчлалын улирал хэдхэн хоногийн өмнө Хишигтэн хошууны Бируу сууринд хаалтаа хийв.

Хаалтын ёслолд “Оддын зам” шоуд түрүүлсэн Орчлон, Зэвсэгт цагдаагийн соёл ажилтны хамтлагийн дуучин Лю Минжюнь, нэрт дуучин Ха Сан, Жян Янжүөма зэрэг уран бүтээлчид оролцсон юм.

Хятадын хойд хилийн соёл, аялал жуулчлалын улирал өнгөрөгч 7 дугаар сарын 10-нд нээлтээ хийж, 40 хоног үргэлжилсэн. Энэ хугацаанд олон төрлийн уралдаан тэмцээн зохиогдсон ба аялал жуулчлалын улирлаар 2 сая гаруй дотоод гадаадын аялагчдыг хүлээн авч, орлогын хэмжээ 2.4 тэрбум юаньд хүрчээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124955933