Өнгөрсөн 70 жилд Хянган аймгийн эдийн засаг 64 дахин өсчээ
2019-08-27 16:56:34 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 26-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Жү Вэньжэ\ Энэ сарын 26-ны өдөр Хятад улс байгуулагдсан 70 жилийн хугацаанд Хянган аймгийн эдийн засаг 47.25 тэрбум юань буюу 64 дахин нэмэгдэж, нэг хүнд ногдох ДНБ 29 мянган юань буюу 20 дахин өсчээ.

Хянган аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга Жан Эньхүйгийн танилцуулснаар, өнгөрсөн 70 жилд тус аймгийн малын тоо 549 мянгаас 13.55 сая, үр тарианы үйлдвэрлэл 320 сая кг-аас 5.775 тэрбум кг хүрсний зэрэгцээ Жалайд хошуу улсын үр тарианы супер үйлдвэрлэлийн бүс болжээ. Үүнээс гадна Хянган аймагт аж үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарын хөгжил өдрөөс өдөрт тэлж, үйлдвэрлэлийн хэмжээ ДНБ-ний гуравны хоёрыг эзлэн, олон талт олон түвшний орчин үеийн аж үйлдвэрийн систем хурдацтай бүрэлдэж байна. Мөн хугацаанд тосгоны иргэдийн амьдрах орчин сайжирч, хотжилт 13-49 хувьд хүрч, төмөр зам болон авто зам олныг тавьж, Улаан, Рашаан хотод аяллын 23 шугам ашиглалтад орж, 6 нисэх онгоцны буудлыг барьж байна.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124928045