Өвөр монголд үр тарианы үнэ бага зэрэг өсөв
2019-08-22 10:48:22 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ӨМӨЗО-д улаан буудай, эрдэнэ шишийн үнэ бага зэрэг өсч, шар буурцагны үнэ тогтворжиж, үр тарианы жижиглэнгийн үнэ хэлбэлзэлтэй байна гэж ӨЗО-ы Хөгжил, шинэчлэлийн хорооны Үнийн шинжилгээний төвөөс мэдээллээ. Долдугаар сард ӨМӨЗО-ы үр тарианы үйлдвэрлэлийн гол хэсгүүдэд улаан буудай, эрдэнэ шиш, шар буурцагны худалдан авах дундаж үнэ 50 кг тутамд 130.58 юань буюу өмнөх сараас 0.46 хувиар, мөн оны мөн үеэс 0.94 хувиар өссөн байна. Өнгөрсөн сартай харьцуулахад тутарга 0.32, стандарт гурил 0.46, эрдэнэ шишийн гурилын үнэ 0.44 хувиар буурч, дээд гурилын жижиглэнгийн үнэ 1.1 хувиар өсчээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124906886