Иргэдийн хуучин сууцыг засварлах ажил 70 хувьтай байна
2019-08-20 17:19:33 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ оны долдугаар сарын байдлаар улсын хэмжээнд иргэдийн хуучин сууцыг засч сайжруулах ажил 71.6 хувьтай байна. Жилийн хугацаанд 2.89 сая сууцыг засварлахаас одоогийн байдлаар 600 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийгээд байна гэж Иргэний сууц болон хот, хөдөөгийн байгуулалтын яамнаас энэ сарын 19-нд мэдээллээ.

Төрийн зөвлөлийн хөгжлийн судалгааны төвийн зах зээлийн судалгааны газрын дарга Ван Вэй хэлэхдээ, “1994 оноос 2007 он хүртэлх хугацаанд улс даяар түрээсийн хямд байр болон хямд үнэтэй байшин зэрэг баталгаат сууц 10 саяыг барив. 2008 оноос эхлэн баталгаат орон сууцны төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойш 2018 оны сүүлч гэхэд улсын хэмжээнд 70 сая орон сууцыг барьж, бараг 200 сая ядуу иргэдийн орон сууцны асуудлыг шийдвэрлэсэн байна.

Орон сууцжуулах төсөл нь иргэдийн талархлыг хүртсэний зэрэгцээ иргэдийн амьдрах орчин сайжирч, хотжилт өргөжиж, нийгмийн аюулгүй байдалд маш их ач холбогдол авчирсан” хэмээв. \Сурвалжлагч Лян Чянь \

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124899240