Өвөр монголын хил дамнасан юаний орлого зарлагын 99.4 хувийг Монголоос бүрдүүлж байна
2019-07-30 15:10:09 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ оны 5 сарын байдлаар, Өвөр Монгол болон Монгол иргэдийн хил дамнасан юаний орлого зарлага Өвөр Монгол дахь хувь хүний хил дамнасан юаний орлого зарлагын нийт хэмжээний 99.4 хувийг эзэлж байна гэж Ардын банкны Хөх хот дахь төв салбараас манай сурвалжлагч мэдээллээ.

Тодруулбал, нэгдүгээрт гүйлгээ хийж буй эсрэг талын улс нь голчлон Монгол улс байгаа юм. Өвөр монгол болон Монгол иргэд хоорондын худалдаа, эдийн засгийн солилцоо өргөжсөн ба хил дамнасан төлбөр тооцоонд юань ашиглах хандлага их байна. Хоёрдугаарт Эрээн боомт нь Монголын худалдаачидтай гүйлгээ хийх хамгийн төвлөрсөн газар юм. Түүнчлэн хилийн цаана ажиллаж буй Хятадын аж ахуйн нэгжийн албан хаагчид болон Хятадад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гадны албан хаагчдын цалин хөлс, гэр бүлийн тэтгэлэг зэргийг бүгд юаниар тооцох боломж бүрджээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124816174