ӨМӨЗО-ы эхний хагас жилийн дотоодын үйлдвэрлэлийн нийт өртгийг хувийн хэвшлийнхэн манлайлав
2019-07-19 11:16:21 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 17-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Цао Жэнь/ ӨМӨЗО-ы статистикийн товчооноос энэ сарын 17-нд Өвөр монголын эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн талаар мэдээлэв.

Урьдчилсан тооцооллоор Өвөр монголд хувийн хэвшлийнхний тоо нэмэгдэж, дотоодын үйлдвэрлэлийн нийт өртгийн 66.7 хувийг бүрдүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 2.0 хувиар өссөн. Тодруулбал, эхний хагас жилийн хугацаанд дотоодын үйлдвэрлэлийн нийт өртөг 826.670 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.5 хувиар өссөн байна.

Энэ нь Өвөр монголын хэмжээнд хувийн хэвшлийнхнийг дэмжих бодлого хэрэгжсэнээр бизнес эрхлэгчдийн тоо байнга өсч, ӨМӨЗО-ы эдийн засагт эзлэх жин улам нэмэгдэж, эдийн засгийн тогтвортой өсөлтөд эерэгээр нөлөөлөх болжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124773577