Шанхай хот бизнесийн орчноо сайжруулж байна
2019-05-24 16:25:48 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

2013 оны 9 дүгээр сард Шанхай хотын чөлөөт худалдааны туршиц бүсийг албан ёсоор байгуулсан юм. Вайгаочао Татварын баталгаат бүс түүний бүрэлдэхүүн хэсэг болсны хувьд дүрмийн шинэчлэл хийж, үйлчилгээний чадавхийг өргөтгөхөө гол болгож, олон төрлийн өөрчлөлтийн шинэ арга хэмжээ авч хэрэгжүүлэн, ихээхэн үр дүнд хүрсэн байна.

Одоогийн байдлаар тус бүс нь дэлхийн 196 улс орон, бүс нутагтай экспорт импортын худалдаа хийж, Ази, Европ болон Хойд Америк зэрэг бүс нутгийн худалдааны экспорт импортын түшиц газар болжээ. Уг бүсэд 35 мянган аж ахуйн нэгж бүртгүүлж, 270 мянга гаруй хүн ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд татварын баталгаат бүсийн Гааль хяналт удирдлагын дүрмийг тасралтгүй шинэчилсэн байна. 2018 онд экспорт импортын барааны хэмжээ 176 тэрбум 400 сая ам.долларт хүрч, ноднингийн мөн үеэс 8.4 хувиар нэмэгджээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124538252